Описание
Хүүхдээ хурдан хугацаанд хялбар аргаар бие даалгаж цагаан толгой сургахыг хүсэж байгаа эцэг эхчүүд болон бага насны хүүхдүүдэд зориулсан “Цагаан толгой”-г танилцуулж байна. Уг цагаан толгой нь Үсэг сурья, Үг бүтээе гэсэн 2 хэсгээс бүтсэн. Хүүхдийг уйдаахгүй сонирхолтой аргаар үсэг заах юм. Үсэг сурья хэсэгт Цагаан толгойн 35 үсгийг зөв бичих,зөв дуудах болон жишээ үг, тайлбар зургийн хамт оруулсан ба эгшиг, гийгүүлэгч тус бүрээр нь ялган тайлбарласан нь сурахад илүү амар болгосон. Харин Үг бүтээе хэсэгт тайлбар зургаар өгөгдсөн үсгүүдээр үг бүтээлгэдэг. Энэ нь хоёр түвшинтэй үг бүтээх сонирхолтой тоглоом юм. 1-р түвшинд хүүхдээр богино үг бүтээлгэх ба 2-р түвшинд олон үсгээс бүрдсэн урт үг бүтээлгэх юм.
-------------------------------------------------